baljka_mng

2018-12-07

хурдан морь

 
Улсын наадмын соёолон насны уралдаан Хүй долоон худагт 2011-07-12
Хурдан морьдын уралдаан
Бариан дээрээс уралдааны морьд гараа руу хөдөлж байна
Хурдны морь хөлсөлгөө буюу мориний бие халаалт бэлтгэл
Хурдан морьдын уралдаан

Монголчуудын эртний уламжлалт тэмцээний нэг нь морины уралдаан юм. Монгол адуу нь хамгийн эрс тэс цаг уурт олон мянган жилээр хувьсан амьдарсаар ирсэн тул маш тэсвэр хатуужилтай, бусад төрлийн морьдоос өвс тэжээл голдоггүй, өл даадаг гээд олон давуу чанаруудтай байдаг.

Монголчууд 5000-6000 жилийн өмнөөс морийг гаршуулан унаж хэрэглэсэн бөгөөд дэлхийн бүх морины тоноглол нь Монголоос гаралтай болохыг Монголын эрдэмтэд болон Америкийн их сургуулиуд нотлосон байдаг. Мөн дэлхийн бүх үүлдрийн морины өвөг эцэг нь монгол мориноос гаралтай болохыг Орсын генетикийн их сургууль баталжээ.

Түүх[засварлах | edit source]

Монголд нутаг нутгаар бага зэрэг ялгаатай дүрмээр морьдыг уралдуулж ирсэн боловч 1899 оноос эхлэн морьдыг даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас ба азарга хэмээн ялган уралдуулах болжээ.

XII жарны шороон үхэр жилийн (1709 он) зуны дунд сарын 28-ны өдөр, Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүгэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны "Халх журам" гэж алдаршсан цаазыг гаргажээ. Энэ цаазад хурдан морь уралдуулах 17 заалтыг "нэгэн зүйл" хэмээн бүлэглэжээ. Үүнд:

  1. Морь уралдахад засуулаас гадна 4 сайдаар гэрч тавих.
  2. Гэрч сайд тэмдэг авч очоод уралдах хэмжээний газарт хурч, тэрхүү тэмдгээ ил гаргамагц уралдах.
  3. Тэмдэгт газарт хүрэлгүй зуураас уралдахул засуул ноёноос морь, таж тавнангаас үхэр, энгийн засуулаас хонь авна.
  4. Уралдагч хүү урдаар давхих бол уралдагч морийг авч унасан хүүг 10 ташуурд.
  5. Морийг хөтлөхгүй. Хэрэв хөтлүүлэн одох бол унасан морийг нь аваад унасан хүүг 10 ташуурд, тэр зуурчилж уралдсан хүнийг хүн одож авчирвал мөрийг авах.
  6. Засуул угтуулаас гадна зарлиггүй хүн очхул унасан морийг авах. Дутуу авчирхул хээрийн баянаас гүйцээж аваад, гадна нэг мориор баалж авах
  7. Эс ирсэн ноёдын байг холбоготой нь нэмж авах.
  8. Хөгшин морины шүдийг үзэхийн урьд харихул бай өгөхгүй.
  9. Түрүүлж ирсэн морь удаах мориноосоо бүхий л биеэ өнгөрөхүл гарсанд тооцох. Харин уралдагч морины зарим бие үлдсэнийг гарсанд тооцохгүй.
  10. Хоёр морь чацуу ирэхүл адгийн тэмдэг хүртэл нь аль гарвал түүнийг тооцох. Тун эс гарахул дахиж уралд.
  11. Байд орох морь ойчоод хүү явган гүйж орохул тооцох.
  12. Засуул угтуул хүүд ташуур өгөхгүй. Хэрэв өгвөөс өгөгчөөс морь авах.
  13. Уралдсан морины биеийг цохихгүй.
  14. Уралдах хүүг их бага гэхийн алийг эзний дураар мэдтүгэй.
  15. Ах настай морийг доош оруулж уралдахгүй. Дүү настыг дээш ах насанд оруулж уралдахад гэмгүй.
  16. Уралдах морины нас лав дөрвөн захаас нааш орох.
  17. Турүүлсэн их нас, соёолон морийг ноёд хэрэглэж авах бол нэг тэмээ, найман адуу хайрлаж авна. Түрүүлсэн хязааланд нэг тэмээ, зургаан адуу, тэргүүлсэн шүдлэнд нэг тэмээ, дөрвөн адуу, тэргүүлсэн дааганд нэг тэмээ, хоёр адуу өгч авч бай гэжээ.

Уралдааны бэлтгэл буюу морь уях[засварлах | edit source]

Монголчуудын эртний морин уралдааны явцад уралдах морийг нарийн тэжээх сойх аргачлалаар илүү хурдан болгох арга зүй үүсэн бий болжээ. Энэ аргыг ; background: none;">морь уях хэмээн нэрлэдэг. Морийг тусгайлан нэг сар, эсвэл бүтэн жилийн турш буюу тасралтгүй уралдаанд бэлдэж уях тохиолдол байдаг. Нутаг нутгаар бага зэргийн ялгаатай арга зүйгээр морийг уядаг.

Морь унагч хүүхдийг мөн тодорхой хэмжээтэй хоол өгч тодорхой байдлаар сойнго уралдуулдаг.

Уралдааны журам[засварлах | edit source]

  • Уралдааны өмнөх 1-2 өдөрт бүх морьдыг бүртгэж, зүсэлж тэмдэглэхээс гадна морьдын шүдийг үзэж насыг нь нарийвчлан шалгаж хянадаг.
  • Морьд эхэлж бариан дээрээс гараа руу 27 км орчим газарт шогшиж хүрнэ.
  • Гараан дээр бүх морьд хүрэнгүүт 1-2 шугамд морьдыг уралдах чигийн эсрэг харуулан эгнээн зогсоогоод буудах дохио өгч бүх морьдыг эргүүлж уралдааныг эхлүүлнэ.
  • Барианд ирсэн эхний 5 морийг барьж, гол шагналыг олгодог, бусад морьдыг ирсэн дарааллаар барьж байрыг тогтоодог. Хамгийн түрүүнд ирсэн морийг Түрүү, хоёрт ирсэнг Аман хүзүү, гуравт ирсэнг Айргийн Гурав, дөрөвт ирсэнг Айргийн дөрөв, тавд ирсэнг Айргийн Тав гэж тусгайлан нэрлэдэг уламжлалтай.
  • Дааганы уралдаанд хамгийн сүүлд ирсэн даагыг барьж, "Баян ходоод" хэмээн цоллож түрүүлсэн даагтай ижил шагнал олгодог.

Морь уралдааны үед зарим цөөн морьд хүүхэд нь унаад эзэнгүй орж ирдэг, энэ үед нэг байраар ухрааж байрыг тогтоодог, зарим тохиолдолд огт байр өгдөггүй. Уралдаанд ямар нэгэн журам зөрчсөн морьдыг хасаж, огт байр өгдөггүй.

Уралдааны зам[засварлах | edit source]

Хурдан морийг насны ангиллаар нь Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу Азарга 22-24 км, Их нас 24-26 км, Соёолон 18-20 км, Хязаалан 15-17 км, Шүдлэн 12-14 км, Даага 10-12 км-т тавьж уралдуулдаг.

Бай шагнал[засварлах | edit source]

Түрүүлсэн морийг Баярын магнай Аман хүзүүний морийг Жаргалант хүлэг 3т хурдалсныг Наран мандал 4т хурдалсныг Начин шонхор 5т хурдалсныг Идэр заан Түрүүлсэн Азарга Их насанд 1 түрүүлбэл Түмэн эх 2 түрүүлбэл Манлай эх 3аас дээш түрүүлбэл Ажнай хүлэг Түрүүлсэн Соёолон Хязаалан Шүдлэнд 1түрүүлбэл Идэр жигүүр 2түрүүлбэл Аранзал хүлэг 3аас дээш түрүүлбэл Аргамаг хүлэг Түрүүлсэн Дааганд Сүмбэ шагай

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 26 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

sport choloot tsag

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Mongonshagai
. Мэнд-амар

Тоолуур

Миний блогийн 4605 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 2 » Нийт: 4
Өмнөх | Дараагийн